Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ЯПОН: Казино бүхий ресортоос жилдээ 13 их наядын орлого олно
2 жил өмнө   536
Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын дараагаар улс орнууд аялал жуулчлалын салбараа өргөжүүлэх, жуулчид татах зорилгоор Казиногийн  хууль баталж, казино бүхий аялал жуулчлалын ресорт байгуулахаар төлөвлөж эхэлжээ.
 
Дэлхийн дээр нийт 155 оронд 5825 орон казино үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэмж 4 оронд казино байгуулагдахаар болжээ. 
 
Эдгээр дөрвөн орны нэг болох Япон улс нь 2018 оныг хүртэл хуулиараа казиног хориглож байсан ч цар тахлын дараагаар үндэсний анхны казино байгуулах төлөвлөгөөгөө баталж, Азийн хамгийн том казиногийн зах зээлийг нээх болсныг "The Washington Post" мэдээлэв. 
 
Япон улсын Осака  хотын хиймэл арал болох Юүмэшима дээр Казино бүхий ресортыг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ.  Энэхүү ресортыг 6 га газар хийх бөгөөд анхны хөрөнгө оруулалт нь 1.08 их наяд иен буюу дунджаар 8.1 тэрбум ам.долларын зарцуулахаар аж. Энэ нь манай улсын мөнгөн тэмдэгтээр  28.5 их наяд төгрөгтэй тэнцэх юм. 
 
Уг ресорт жилд 20.5 сая жуулчин хүлээн авч үүнээс 16 сая жуулчин нь казиногоор үйлчлүүлж, 540 тэрбум иен буюу 13 их наяд 500 тэрбум төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн байна. Ресортын зочид буудлын талбайн 10 хувьд л казиногийн үйл ажиллагаа явуулах юм. 
 
Осакагийн казиногоор Японы иргэд долоо хоногт ердөө гурван удаа буюу 28 хоногийн хугацаанд 10 удаа зочлохоор хязгаарлагдсан байна. Мөн Японы иргэд казинод үйлчлүүлэхдээ 6000 иен буюу 44 ам.долларын хураамж төлөх бол гадны жуулчдаас хураамж авахгүй үйлчлэхээр хуульдаа тусгажээ.
 
ЯПОН: Казино бүхий ресортоос жилдээ 13 их наядын орлого олно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0