Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Photoshop-ийн хиймэл оюун ухаант хэрэгслийг хэрхэн ашиглах вэ?
1 жил өмнө   530
"Adobe Photoshop" программ хиймэл оюун ухаан дэмжин дүрс үүсгэх боломжтой болсноор хэрэглэгч өөрийн хүссэн зургийг бүтээхэд тун хялбар боллоо. Photoshop-ийн "AI Generative Fill" хэрэгслийг хэрхэн ашиглах хялбархан цөөн алхмыг хүргэе. 
 
"AI Generative Fill" хэрэгслийг ашиглахын тулд та дараах шаардлагыг хангасан байх ёстой. 
 
  • Зөвхөн уг программыг худалдан авсан хэрэглэгчид л ашиглах боломжтой. 
  • 18 ба түүнээс дээш насны хэрэглэгчид ашиглана
  • Программ зөвхөн англи хэл дэмжих тул өгөгдлөө англиар оруулах ёстой
  • Хятад улсад уг программыг ашиглах боломжгүй
 
"AI Generative Fill" хэрэгслийг хэрхэн ашиглах вэ? 
 
Алхам 1. "Photoshop AI Beta"-д нэвтрэх
 
"Adobe Creative Cloud"-ийг суулгасны дараагаар "Photoshop AI Beta"-д нэвтэрнэ. Ингээд дэлгэцэд харагдах "try now" товчийг дарснаар хиймэл оюун идэвхжих болно. 
 
 
Дараагаар нь Photoshop (Beta) хэсгийг "Install" хийн татаж авна. 
 
 
Ингээд Photoshop-оо нээгээд доор зурганд харагдах "try now" товчийг дарна. 
 
 
Программыг ашиглахын тул үйлчилгээний гэрээтэй танилцан "agree" буюу зөвшөөрөх товчийг дарах хэрэгтэй. 
 
Ингээд таны хиймэл оюун бэлэн боллоо. 
 
Алхам 2. "Adobe Generative Fill"-ийг ашиглах заавар
 
"Photoshop beta" дээр өөрийн хүссэн зургаа нээнэ. Ингээд зурагныхаа янзлах хэсгийг идэвхжүүлээд зүүн буланд харагдах "Generative Fill" товчийг дарна. 
 
 
Хүссэн өгөгдлөө бичээд "generate" товчийг дарна. Жишээ нь зурагт харагдах гэрлийн чийдэнг арилгахын тулд "remove the lantern" гэж бичье.
 
 
Бага зэрэг хүлээхэд л таны өгөгдлийн дагуу чийдэн алга болно. 
 
 
Таны оруулсан өгөгдлийн дагуу чийдэн арилсан ч чийдэнгийн гэрэл нь үлджээ. Үүнийг арилгахын тулд өөр нэг өгөгдлөөр арилгаарай. 
Photoshop-ийн хиймэл оюун ухаант хэрэгслийг хэрхэн ашиглах вэ?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0