Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“What3word” хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа
6 жил өмнө   764

Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин, Аялал жуулчлалын Яам /БОХЖЯ/ монгол улсын аялал жуулчлалын тогтвортой байдлыг  хөгжүүлэх, аялал жуулчлалын төв цэг болгохоор ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд  БОАЖЯ, Их Британи улсын “ what3word” буюу гурван үгт хаяглалтын системтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

“What3word” буюу гурван үгт хаяглалтын систем нь дэлхийн гадаргууг 3м х 3м квадратуутад хувааж тус бүрт нь гурван үг оноож өгснөөрөө давуу талтай юм. Энэ нь хотын төв болон хөдөө орон нутагт үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуй нэгжид өөрсдийн амьдралын хэв маягт нийцүүлэн байгаа газраа энгийн гурван үгээр хаягжуулна. Ингэснээр үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, иргэд нэмэлт орлого олох боломжтой болно хэмээн үзэж байна.

Мөн Монгол улсын аялал жуулчлалыг дэлхийд сурталчлан таниулах, аядад жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор шат дараалсан арга хэмжээг авахаар төлөвлөжээ.

Энэ талаар Байгаль Орчин, Аялал жуулчлалын Сайд Н.Цэрэнбат “Бид энэхүү зорилтынхоо хүрээнд  хамгийн түрүүнд Олон улсын болон дотоодын жуулчид, мөн энэ салбарт тулгардаг гол хүндрэлтэй асуудал болох хаяглалтын асуудлыг “what3word”буюу гурван үгт хаяглалтийн системийг ашиглан шийдвэрлэхээр болоод байна” гэж ярилаа.

 

“What3word” хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0