Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо баг түүхт 60 жилийнхээ ойн босгон дээр нарны сэргээгдэх эрчим хүчээр хангагдлаа. Монгол орны нарны эрчим хүчний арвин их нөөцийг ашиглан орон нутагт эрчим хүчний эх үүсвэрийг эрүүл мэнд, экологид халгүйгээр шийдвэрлэх зорилт тавин ажиллаж эхэлжээ.Төвийн эрчим хүчний шугамаас алслагдсан сумдуудын багт бие даасан эрчим хүчний системийг бий болгох ажлын хүрээнд хямд өртгөөр алслагдсан баг суурингийн тогны асуудал шийдэж байна.
Уг үйл ажиллагааны нээлтэнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд , аймгийн Засаг дарга С. Гансэлэм орон нутгийн удирдлагууд ард иргэд оролцлоо. Говь- Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо баг 120 гаруй өрхтэй багийн төвдөө 50 гаруй өрх суурьшин амьдардаг . Энэхүү бүтээн байгуулалтын ажлын төсөвт өртөг нь 167сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийг ”Эрчим электрик” ХХК гүйцэтгэжээ. Цаашид эрчим хүчний өргөтгөл шинэчлэл багагүй хийгдэх юм байна. Тодруулбал Чандмана сумын Хүрхрээ баг, Халиун сумын Олон булаг, Цогт сумын Баянтоорой тосгонууд эрчим хүчинд холбогдож ард иргэд ая тухтай амьдрах нөхцөл боломж бүрдсээр байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх төдийгүй 2018 онд Говь-Алтай аймгийн хэмжээнд эрчим хүчний 8.7 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж байна.
Ц.ОРГИЛ
Тонхил сумын Алтансоёмбо баг сэргээгдэх эрчим хүчээр хангагдлаа |