Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Н.Цэрэнбат сайд “Эко алтан заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлжээ
6 жил өмнө   1810

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко алтан заамар” ХХК-д шалгалт хийж, холбогдох хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргажээ.

Энэхүү дүгнэлтийг үндэслэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Эко алтан заамар” компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх үүргийг өнгөрсөн сарын 16-нд холбогдох албан тушаалтнууддаа өгсөн юм байна.

Н.Цэрэнбат сайдын үүрэг болгосны дагуу БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Ашигт малтмал, газрын тосны газар болон Төв аймгийн Заамар сумын Засаг дарга нарт дээрх саналыг уламжилсан байна.

 

 

Ц.ОРГИЛ

Н.Цэрэнбат сайд “Эко алтан заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0