Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна, 27, 29-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
26, 27-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Энэ сарын 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
ӨНӨӨДӨР /2018.11.25 ӨДӨР/
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 14-16 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 26-28 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө хүйтэрч Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгороор 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Дархадын хотгороор 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшиж, Дундговийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ |
|