Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Намгаас нь үнэртэх шивтрээс болж Шивэр хэмээн нэрлэжээ
5 жил өмнө   1177
Сибирь нь Монгол Улсын хойд хэсэгт оршдогоороо түүхийн салшгүй ач холбогдолтой нутаг юм. Эртний нүүдэлчин Монголчууд хүч суларсан үедээ Хятадын довтолгооноос зугтан Сибирь лүү оддог байснаас эзлэгдэж байсан удаагүй. Морь хөлөглөсөн Монголчуудад Сибирийн тайга нь түшиц газар болдог байв. Одоо ч Сибирийн урд үзүүрт Монголчуудын хамгийн хойд анги болох буриад ардууд оршин суудаг билээ.
Анх Оросоос Сибирьт нэвтэрсэн нь арвин баялаг ангийн арьс, үсний эрэлд гарсан Строгановын удмын худалдаачдын хөлсний цэргүүд байлаа. Сибирийн төв хэсэгт хагас нүүдлийн байдалтай тогтнож байсан Сибирийн ханлиг 1572 онд ангийн арьсаар татвар төлөхөөс татгалзсан тул Оросууд Сибирийг эзлэхээр цэрэг хөдөлгөх нь тодорхой болсон юм. Оросын хөлсний арми болох козакуудын атаман Ермакийн удирдлагаар Сибирийг Оросын мэдэлд оруулсан юм. Ермак 1578 оны 10 сард зүүн зүгийг чиглэсэн аянаа эхэлсэн бөгөөд Сибирийн ханлигийг бут цохих тулалдааны үеэр Ермак өөрөө алагдсан ч эцэст нь 1598 онд Сибирийн ханлиг мөхсөн юм. Ийнхүү Оросууд цааш ахисаар 1636 онд Агнуурын тэнгист хүрч, бүх Сибирийг өөрийн болгож колоничилсон аж.
 
Сибирийг эзэмшсэн Орос улс Манж Чин гүрэнтэй улстай шууд хиллэх болсон юм. Тэд Албазин, Нерчинск цайзуудыг байгуулсан боловч Энх-Амгалан хаан үүнийг нь эсэргүүцэж 1685 онд цэрэг илгээн Албазиныг сүйтгэсэн байна. Хүч тэнцүү хоёр гүрэн сөргөөцөлдөх нь зохисгүй гэж үзсэн 2 тал 1689 онд Нерчинскийн гэрээг байгуулан хилийн заагаа Становын нуруу буюу Гадаад Хянганы нуруугаар тогтоосон юм. Ийнхүү хойд талаараа оросуудаар хашигдсан нь монголчуудыг Манж Чин улсад эзлэгдэхэд хүргэсэн байж болох талтай.
 
19-р зуунд Манж Чин улсын хүч суларсан тул 1858 нд Айгуны гэрээ ёсоор Амур мөрний хойд эрэг, 1860 оны Бээжингийн гэрээгээр Уссурь голын зүүн эргийн Приморьег Орос улс өөрийн болгож, эзэмшил нутгаа тэлсэн билээ.
Дашрамд өтгөн шигүү ой тайга, намгаас үнэртэх шивтрээс нь болж Монголчууд Шивэр хэмээн нэрлэж байсан уламжлалтай бөгөөд одоо ч ОХУ дахь Буриадууд Шэбэр хэмээдэг.
 
Намгаас нь үнэртэх шивтрээс болж Шивэр хэмээн нэрлэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0