Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Жаргалант сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
5 жил өмнө   522
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Тойнбаян-Уул гэдэг газар ойн түймэр гарсан бөгөөд нутгийн иргэд түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Аймгийн төвөөс урд зүгт 210 км, сумын төвөөс урд зүгт 30 км-т ойн түймэр энэ сарын 16-нд гарсан байна. Орон нутгийн иргэд оройн 22 цагт түймрийн тархалтыг зогсоосон бөгөөд өнөөдөр бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойн нөхөрлөлийн мод цэвэрлэж, тусгаарласан 20 га талбай өртөж шатжээ. Тус аймгийн хэмжээнд он гарсаар 5 удаагийн ой хээрийн түймэр гараад байгаа ажээ.
 
Б.Сайханзаяа
Жаргалант сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0