Нийгмийн сүлжээгээр өчигдөр Хөвсгөл аймгийн Ханх сумд байрладаг "Agartha Resort" амралтын газар Хөвсгөл нуур руу бохироо цутгадаг" гэх мэдээлэл түгсэн.
Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас ажлын хэсэг очиж шалгахад шар усны үер орж ирсэн байна гэжээ. Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд:
"Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Хөвсгөл нуурын хамгаалалт, хяналтыг хариуцан ажилладаг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Экологийн асуудал хариуцсан байцаагч, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар, Хөвсгөл УЦУОШТ-ийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нөхцөл байдлыг тодруулахад Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын Балчирганат гэх газарт уулын голын шар усны үер орж байгаа нь тогтоогдлоо.
Уг байдлыг газар дээр нь тодруулан баримтжуулан нуурын ус, голын уснуудаас дээж авч, булингар бохирдлыг тодорхойлоход бохирдол илрээгүй. Усны шинжилгээний албан ёсны хариу маргааш буюу долоодугаар сарын 18-ны өдөр гарна" гэжээ.
Хөвсгөл нуур руу бохироо цутгаагүй байгаа нь тогтоогдсон гэв |
|