Монгол Улсын газар нутгийн 5.6 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Хуш модны самар нь экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна ойд амьдардаг олон зүйл амьтан, шувууны үндсэн идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг.
Хуш модны самрыг журамд зааснаар 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Энэ нь самар бүрэн боловсорч гүйцсэн хугацаа юм.
Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахад бэрхшээлтэй байдаг тул түүнийг түүхийн тулд модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалж байж түүдэг. Ингэснээр хуш модны гол иш, титмийг гэмтээж дахин ургахгүй болгодог.
Мөн самар түүж байгаа иргэд ойд хог хаягдлаа орхин ойг бохирдуулан, ан амьтныг үргээж, түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд самар түүх хорио тавигдсан мэтээр хүмүүсийн дунд худал цуурхал дэгдээж, иргэдийг хууль бус үйл ажиллагаанд автахгүй байхыг уриалж байна.
Самрын хорио тавигдсан гэсэн худал цуурхалд автахгүй байхыг уриалж байна |
|