Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 500 гаруй хүн төөрчээ
4 жил өмнө   512
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 500 гаруй хүн төөрч, 1000 гаруй мал шуурганд уруудаж, иргэд их хэмжээний хохирол амсаад байна.
 
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэл хийлээ. 
 
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Л. Тамир “Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хүчтэй шуурганы улмаас Завхан, Увс, Баянхонгор, Увс, Төв зэрэг 10 гаруй аймгийн 46 суманд нийт 548 хүн төөрч, сураггүй алга болсон. Онцгой байдлын газар тэдгээр иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаа.  Одоогоор төөрч, алга болсон 467 иргэнийг эсэн мэнд олсон. 81 хүнийг хайх ажил үргэлжилж байна.
 
Мөн шуурганы улмаас 58 гэр, 120 гаруй хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурсан. Орон нутагт 1200 мал шуурганд уруудсан.
 
Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Дундговь аймагт таван хүн,  Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан хамарсалтай мэдээлэл байна" гэлээ.
 
Мөн цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гуравдугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 орчим км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийн дээрх гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна. Унасан тулгуур баганыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байна.
 
Мөн Зүүн бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах агаарын шугамын 207 дугаар шугамд гэмтэл гарч Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарсан. Гэмтлийг даруй арилгаж хэвийн байдалд шилжүүлжээ. 
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 500 гаруй хүн төөрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0