Цаг уурын байгууллагаас 2021 оны 4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.
“Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг Төв болон Өмнөговь аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дундаж (ОЖД)-аас дулаан” гэж цаг агаарын урьдчилсан тоймд онцолжээ. Баян- Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас Говь-Алтайн баруун өмнөд хэсгээр ахиу цас, бороо унах төлөвтэй багаа аж. Хэнтий, Дорнод Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын нутаг, Дорноговийн хойд хэсгээр бага чийг орох төлөв гарчээ.
Сарын 1-р 10 хоногийн сүүлээр баруун болон төв, зүүн зүгийн нутгаар 2 дугаар 1 хоногийн сүүлчээр баруун болон төвийн нутгаар, 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхины хурд зарим газраар 16-18 м/с ялангуяа 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар зарим үед 18-24 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй. Түүнчлэн 4 дүгээр сарын 11-16, 24-26-ны өдрүүдэд баруун болон төвийн бүс, 15-20 өдрүүдэд зүүн болон говийн бүс нутгаар чийг (цас бороо) бага байх төлөвтэй аж. Ийм учраас энэ өдрүүдэд хуурайшилт өндөр байх магадлалтай болохыг анхааруулжээ.
Баруун аймгуудын нутаг.
Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД орчим. Цас бороо Баян–Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмөнд хэсгээр ОЖД-аас ахиу орно. Бусад нутгаар ОЖД орчим байна. Нэг, хоёрдугаар 10 хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8 хэмээр хүйтэрнэ. Нэг, хоёр болон 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас бороо орох цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, 1, 3 дугаар 10 хоногийн сүүлээр 18–20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар.
Агаарын дундаж температур Төв аймгийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан байна. Бусад нутгаар ОЖД орчим байх төлөвтэй. Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр цас бороо орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг болон гурав дугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 15–18 м/с, зарим үед түр зуур 20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах бололтой.
Зүүн аймгуудын нутгаар.
Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байна. Харин цас бороо ОЖД–аас бага байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүл , хоёрдугаар 10 эхэн болон дунд ,гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8 хэмээр хүйтэрнэ. Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–17 м/с, зарим үед 20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах магадлалтай.
Говийн аймгуудын нутгаар.
Агаарын дундаж температур Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутаг Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар ОЖД–аас цас бороо бага орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-8 хэмээр хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с, хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй гэж цаг агаарын 4 дүгээр сарын урьдчилсан тоймд дурджээ.
Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгыг авч үздэг.
4 сарын цаг агаарын урьдчилсан тойм |
|