Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 15-16-нд нутгийн зүүн хагаст, 17-19-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Салхи: 16-17-говь, тал, хээрийн нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, бусад хугацаанд борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хур тунадас: 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 17-ноос баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр хална.
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна |
|