Сайжруулсан түлшний цогц хэрэглээ буюу "Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе" аян ирэх арванхоёрдугаар сарын 15 хүртэл 3 сар үргэлжилнэ.
Аяны хүрээнд нийслэлийн иргэдийн өвөлжилтийг хангах, түүн дотроо сайжруулсан түлшний зөв хэрэглээ, яндангийн битүүмжлэл, угаарын хийн мэдрэгчийн хяналт, зөв хэрэглээг иргэдэд дадал хэвшил болгох зорилготой. Чухамдаа Улаанбаатарчууд утаагүй өвөлжихийн зэрэгцээ яндан зуухынхаа битүүмжийг шалгаж, дохиолол мэдрэгчээ ажиллуулах нь гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс сэргийлж чадна гэдгийг ухамсарлуулах явдал юм.
Энэ жил угаарын эрсдэл гаргахгүй байхад онцгой анхаарах чиглэлийг БОАЖ-ийн сайд Н.Уртнасан өгсөн билээ. Чиглэлийн дагуу холбогдох бүх албаныхан хамтарсан ажилын хэсэг гарч амралтгүй ажиллаж байна.
"Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе" аян үргэлжилж байна |