Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан салбарынхаа ахмадуудад мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
"Хүндэт ахмадууд Та бүхэндээ олон улсын Ахмадын өдрийн мэндийг хүргэж, мэндчилье
Өнөөдөр манай салбарын ахмадууд дэлхийн нийтийн буурлуудтай хамтдаа энэ баярт өдрөө тэмдэглэж байгаа шигээ эх дэлхийгээ, Монгол орноо, унаган байгалийн хамгаалах үйлст ч цэнхэр гарагийнхаа үе үеийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран зүтгэж ирсэн гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Эх байгалиа хамгаалахаар зүтгэсэн Та бүхний маань гэгээн үйлс үеийн үед мөнхөд үргэлжлэн, улам тунгалагших болно.
Ахмадууд маань энх тунх байж, арвин баялаг туршлагаараа хойч үеэ дэмжин тэтгэж байх болтугай".
БОАЖ-ын сайд Н.Уртнасан салбарынхаа ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ |
|