Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж ургуулахаар “Хариуцлагын гэрээ” байгуулав
2 жил өмнө   1204
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Ойн салбарын үндэсний чуулган” Төрийн ордноо үргэлжилж байна.  Чуулганд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж, ургуулах “Хариуцлагын гэрээ”-г байгуулав. Гэрээнд Хотын дарга болон салбарын сайд нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
 
Мөн үеэр   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангаж, ногоон байгууламж бүхий хот байлгах нь бидний үүрэг юм. Тиймээс нийслэлд Ойн анги байгуулах талаар судалж байна. Хүн хүчээ нэмнэ, техник технологио сайжруулна. Бэлтгэлээ сайтар базааж байгаад хотоо ойжуулах ажилд зүтгэнэ” хэмээсэн юм.
 
“Ойн салбарын үндэсний чуулган”-аар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах, ойн салбарын оролцоо, хоорондын  уялдааг хангах, санхүүгийн механизмыг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь хэлэлцэж буй юм.
 
Улсын хэмжээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтэд зориулж 2016-2020 онд 10.2 тэрбум төгрөг зарцуулж, 14768.5 га талбайг ойжуулсан байна. Ой модыг ургуулж, хамгаалж, нөхөн сэргээх нь зөвхөн байгаль орчны салбарынхны ажил бус, иргэн бүр сэтгэл гарган оролцох учиртай гэдгийг чуулганы үеэр онцолж байлаа.
Нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж ургуулахаар “Хариуцлагын гэрээ” байгуулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0