Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
200 орчин бут, сөөг, 20 гаруй тоног төхөөрөмж, технологийн шийдлийг танилцуулсан үзэсгэлэн гарлаа
2 жил өмнө   1916
Тарьц, суулгац, мод үржүүлгийн газрын техник, технологийн үзэсгэлэн “Ойн салбарын үндэсний чуулганы хүрээнд төрийн ордонд гарлаа. Үзэсгэлэнд Их, дээд сургууль, Мод үржүүлгийн чиглэлийн аж ахуйн нэгж, Хүлэмж, усалгааны систем, бордоо, үрийн аж ахуйн эрхлэгч байгууллагууд оролцож, 200 орчин бут, сөөг 20 гаруй тоног төхөөрөмж, технологийн шийдлийг танилцуулсан.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа хөгжлийн төвөөс зохион байгуулсан уг үзэсгэлэнг Монгол Улсын ерөнхийлөгч болон засгийн газрын гишүүд үзэж, аж ахуй эрхлэгчдийн санал, сэтгэгдлийг сонслоо.
 
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД БЭЛТГЭЛИЙГ САЙТАР БАЗААХ ШААРДЛАГАТАЙ. БОАЖЯ-НААС ГАРГАЖ БУЙ БОДЛОГО, ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАН, ОЙН ЧИГЛЭЛЭЭР ТЭР ДУНДАА ҮР, БОРДОО БЭЛТГЭХ, УСАЛГАА, АРЧИЛГААНЫ ШИНЭ ИННОВАЦЫГ НУТАГШУУЛАХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАХЫГ Н.УРТНАСАН САЙД ОНЦОЛЛОО.
 

200 орчин бут, сөөг, 20 гаруй тоног төхөөрөмж, технологийн шийдлийг танилцуулсан үзэсгэлэн гарлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0