Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчин, аялал жуулчлалын салбар гадаадаас хөрөнгө, санхүүжилт босгох боломж ихтэй
3 жил өмнө   2004
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн холбоодын удирдлагатай уулзалт хийжээ.
 
Уулзалтаар тус салбарынхны өмнө тулгамдаад буй асуудал, гарц шийдэлд нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон байна.
 
Цар тахлын улмаас энэ салбарынхан багагүй хохирол амссаныг мэргэжлийн холбоодын удирдлага онцолсон. Тиймээс нэн тэргүүнд КОВИД-19-ийн үед гаднын жуулчдыг хэрхэн ямар зохицуулалтаар Монгол Улсад нэвтрүүлэх журмыг тодорхой болгох, аялал жуулчлалтай холбоотой хууль эрх зүйн шинэчлэл яаралтай хийх, салбарын яамнаас мэргэжлийн салбар зөвлөлүүдийг бодлогоор дэмжих асуудлыг хөндөв. 
 
Мөн тусгай хамгаалалттай болон аялал жуулчлалын чиглэлээр олгогдож буй газар олголт, төлөвлөлтийг дахин эргэж харах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийг бодлогоор дэмжих, стандарт бий болгох асуудлыг хөндөж, санал гаргажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ аялал жуулчлалын салбарыг нэг хүний бодлогод зангидах биш, мэргэжлийн экспертүүдийн боловсруулсан бодлогод тулгуурлан хөгжүүлэх ёстой гэдгийг онцлоод “Байгаль орчин, аялал жуулчлалын салбар бол гадаадаас хөрөнгө, санхүүжилт босгох боломж ихтэй. Тиймээс бид зөвхөн улсын төсвөөр юу хийх вэ гэж хүлээлгүйгээр олон улсын түвшинд санхүүжилт босгоод аялал жуулчлалын салбарын хөгжилд зориулж болох нөөц бол харагдаж байна. Хамгийн гол нь бид үүн дээр хамтарч ажиллах ёстой гэж харж байгаа” гэсэн юм. Мөн  цар тахлын үед жуулчдыг ямар зохицуулалтаар Монгол Улсад нэвтрүүлэх талаар журмыг ойрын хугацаанд боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэнэ гэдгийг хэлжээ.
 
Улмаар БОАЖ-ын сайдын дэргэд Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл байгуулахаар тогтсон байна. Өнөөдрийн уулзалтад оролцсон байгууллагын төлөөллүүд тус зөвлөлд орж ажиллахыг урьсан юм. Уг зөвлөл аялал жуулчлалын бодлого гаргах, салбарын форумыг зохион байгуулах, аялал жуулчлалын салбарын цахимжуулалттай холбоотой ажлуудыг яаралтай хэлэлцэх юм.
 
 
 
Эх сурвалж: БОАЖЯ
Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчин, аялал жуулчлалын салбар гадаадаас хөрөнгө, санхүүжилт босгох боломж ихтэй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0