Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршиж, 30 гаруй жилийн хугацаанд хог хаягдал нь хуримтлагджээ.
Тус хогийн цэг нь 5 га талбай эзэлж байна. Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол бол Эгийн гол. Эгийн гол урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Гэвч хогийн цэгийн одоо байгаа байршлаас борооны улирал болон шар усны үерээр хог хаягдал урсаж, Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулах нөхцөл болдог байна. Тиймээс төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад байгаа юм.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж тус аймагт ажиллах үеэрээ Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэгийн байршлыг нүүлгэн шилжүүлэх талаар судалж, бодит нөхцөл байдалтай танилцсаныг БОАЖЯ мэдээллээ.
Эгийн голын ойролцоо 30 жилийн турш хог хаягдал хуримтлагдсаар байна |
|