ТЭРБУМ МОД-СЭЛЭНГЭ АЙМАГТ" ойн зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөний үеэр Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ,
Тэрбум мод Үндэсний хөдөлгөөнийг дараах гурван үндсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тодруулбал,
-
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн хомстол, доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор түймэрт өртсөн, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулах, заган ойн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, ойн аж ахуйн чадавхыг бэхжүүлэх,
-
Цөлжилттэй тэмцэх, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, ногоон эдийн засаг, дэд бүтцийн чадавхыг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд авто зам, төмөр зам, хүнд үйлдвэрийн газар, тариалангийн талбай, төв суурин газруудад хамгаалалтын ойн зурвас байгуулж агро ойжуулалтын хөгжүүлэх,
-
"Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх"-ийг хангах, хот суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, экосистемийн доройтлыг бууруулах, хүнд ээлтэй амьдрах орчныг буй болгох, хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлнэ" гэв.
ТЭРБУМ МОД ТАРЬЖ, УРГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
-Ойт хээрийн шилмүүст, навчит ойн санд 430,8 сая мод,
-Говийн бүсийн заган ойд 202,0 сая мод, голын эх,
-Нуур, цөөрөм орчимд 54,0 сая мод,
Цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтын хүрээнд
-Тариалангийн талбайн хөрсийг хамгаалахад 17,9 сая мод,
-Авто болон төмөр замын хамгаалалтын бүсэд 103,0 сая
-Төв, суурин газрын хамгаалалтын ойн зурваст 93,7 сая мод,
- Жимс жимсгэний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 129,4 сая мод,
-Хот суурин газрын ногоон байгууламжид 143,1 сая мод тус тус тарих урьдчилсан тооцоолол гаргасанг дуулгалаа.
Түүнээс гадна эхний ээлжинд бүсчилсэн мод үржүүлгийн газар байгуулах,
Үр тарьц суулгацын нөөц бүрдүүлж эхлэх,
Сургагч багш нарыг бэлтгэж, хүний нөөцийг чадавхжуулах ажлуудыг хэрэгжүүлэх болно.
Цаашид ойн салбарт ойрын 3 жилд 7000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай байна.
Түүний зэрэгцээ "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөнийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт" буюу "Нөхөн сэргээлт-2024" нэгдсэн арга хэмжээтэй уялдуулан Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойн сан, усан бүхий газарт эвдрэл орсон талбайг нөхөн сэргээж ойжуулах нь төрийн бодлогыг уялдуулсан оновчтой арга хэмжээ болохыг анхаарч ажиллах нь зүйтэй байна.
Өнөөдрийн ойн зөвлөгөөнөөр Сэлэнгэчүүд бодит үр дүнд хүрч, ажил хэрэгч санал санаачилга гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Ойн зөвлөгөөн ойн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлд олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчдад шагнал гардуулах ёслол, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга зам, бусад илтгэлээр үргэлжилсэн юм.
Б.Бат-эрдэнэ: Ойн салбарт ойрын 3 жилд 7000 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байна |
|