Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ногоон бүсийн туруутан амьтдад зориулан найман цэгт хужир, давс тавьжээ
3 жил өмнө   385

Байгалийн амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Нийслэлийн Байгаль орчны газраас уг өдрийг тохиолдуулан ой, уулын туруутан амьтдын байршил нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх био-техникийн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна.

Өвөл, хаврын тарчиг цагт туруутан амьтад эрдсийн дутагдалд орж, тарга тэвээрэг муудан, идэш тэжээл хайн, суурьшлын бүсэд орж ирдэг. Улмаар зэрлэгшсэн нохойд бариулах эрсдэл үүсдэг билээ. Үүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Халиун буга (Cervus canadensis), Аргаль хонь (Ovis ammon), Бор гөрөөсний (Capreolus pygargus) тархац нутаг болох Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүс дэх найман цэгт хужир, давс байршуулахаар төлөвлөсөн байжээ.
 
Эхний ээлжид Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хоёр цэгт нэг тонн хужрыг шинэлэг хувилбараар буюу унанги мод хожуулыг ашиглан, хөрсөнд шингэж уусахаас сэргийлсэн, хүртээмжтэй, тогтмол сэргээх боломжтой байдлаар тавьж өгчээ. Цаашид уг ажлыг үе шаттайгаар зохион байгуулах аж.
Ногоон бүсийн туруутан амьтдад зориулан найман цэгт хужир, давс тавьжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0