Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхийн хамгийн олон тахитай нутаг болоод байна"
2 жил өмнө   470
Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаатай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцаж, байгаль хамгаалагчдын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр,  Монгол Улс Биологийн олон янз байдлын конвенцод нэгдэн орж, эх орныхоо унаган байгаль, ургамал, амьтны ховор зүйлийг хадгалан хамгаалахын төлөө газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авах талаар байр сууриа илэрхийлсэн юм.
 
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлсээр өдгөө нийт газар нутгийн 21.0 хувьтай тэнцэх 32.7 сая га талбай бүхий 119 тусгай хамгаалалттай газар 34 хамгаалалтын захиргаатай болжээ. Түүний нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар аж.
 
Байгаль хамгаалагчдын төлөөлөл хэлэхдээ “Одоогоор Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхийн хамгийн олон тахитай, монголын хамгийн олон буга, тарваганы нягтшилтай нутаг болоод байна. Мөн тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өссөн амьтдаасаа тодорхой тооны бодгалийг улсынхаа бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулах ажлыг амжилттай гүйцэтгэж байгаа” хэмээн ярив.
 
Хустайн байгалийн цогцолбор газрын онцлогийг тодруулбал,
 
  • Жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулан гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч, тахь сэргээн нутагшуулсан үүх түүхээс эхлээд, зэрлэг онгон байгальд тахь, буга, чоно зэрэг амьтдыг үзэх боломжийг бий болгожээ. Дэлхийн хамгийн ховор зүйл болох зэрлэг адуу - тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсан.
  •  
  • 2000-аад оноос өнөөг хүртэл халиун бугын 500 гаруй илий, 1,000 гаруй тарвагыг Монгол Улсын бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулжээ. Эдгээр амьтдын экологи - эдийн засгийн үнэлгээгээр тооцон үзвэл гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын байгаль хамгаалалд оруулсан
  • Дэлхийн хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг, нэр хүнд бүхий байгаль орчны ууган төрийн бус байгууллага болох Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны гишүүнээр 2007 онд элсжээ.
Ташрамд дурдахад, БОАЖЯ-аас Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн олгосон фургон автомашиныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр тус газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ гардууллаа.
"Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхийн хамгийн олон тахитай нутаг болоод байна"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0