Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монгол орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай байна
3 жил өмнө   402
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-ний байдлаар монгол орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.83 шоо.км  байна.
 
Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Халх голын сав газруудын 65-85 хувь  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.31 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Идэр, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг  зэрэг  голын  савын 20-40 хувь орчим нь  цастай, цасны усны нөөц нь дунджаар  0.27 шоо.км байна.
 
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан  голын сав газраар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:
  • Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдэллэх,
  • Гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,
  • Амьтны сэг зэмээр цасны ус дамжин гол руу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

 

Монгол орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0