Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Зургаадугаар сарын 15 хүртэл загас барих, агнахыг хориглодог
3 жил өмнө   489
Амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл загас агнахыг хориглодог. Учир нь энэ хугацаанд үржлийн үе нь байдаг бөгөөд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай байдаг аж. Түүнчлэн загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог. Тиймээс үржлийн энэ хугацаанд хориглолтын дагуу загас агнахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
 
Амьтны тухай хуульд заасан хугацааг зөрчиж барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин, хуулийн этгээдийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Загас агнаж буй эсэхийг хянах, зөрчил илрүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ажлыг орон нутгийн засаг захиргаа хариуцах юм.
 
Үүнээс гадна бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг дээр дурдсанаас өөрөөр тогтоосон байдаг юм. Тус хуулийн 9.2.3-аас 9.2.8 хүртэлх хэсэгт зааснаар:
 
  • Дархадын цагаан загасыг жил бүрийн наймдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл;
  • Буйр нуурын загасыг жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл;
  • Омоль загасыг жил бүрийн наймдугаар сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл;
  • Зарам загасыг жил бүрийн есдүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл;
  • Алтайн сугас загасыг жил бүрийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл;
  • Бусад загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд барихыг хоригложээ.
Хэрэв хориглосон хугацаанд амьтныг агнасан, барьсан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 300 нэгж хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.
Зургаадугаар сарын 15 хүртэл загас барих, агнахыг хориглодог
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0