Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Өмнөговь аймагт хамаатнууд нийлж заг модны 250 мянган суулгац ургуулжээ
3 жил өмнө   536

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Ч.Цогтбаатар ах дүү нартайгаа хамт заган ойг үрээр тарьж ургуулах ажлыг 2018 оноос хийж эхэлсэн гэнэ.

Говь нутагт цөлжилтийг зогсоох хамгийн ач холбогдолтой ургамал нь заг мод юм. Нөөц нь жилээс жилд багасч байгаа загийг тарьж ургуулах аргыг Монголчууд тэр бүр сайн мэддэггүй. Харин ах дүүсийн нэг нь Хятадад заг модыг үрээр тарьж ургуулах ажил хийж байгаад туршлага судалж ирсэн байна. Загийг үрээр тарих нь маш их хөдөлмөр хугацаа шаардсан ажил. Загийн навч гэж хэлж болох замбагыг намар түүж авна. Түүн дотроос загийн үр болох шар будаанаас жижигхэн хар үрийг түүж авч, бууцаар бордсон талбайд суулгаж ургуулсан байна. Тэд хоёр жил уйгагүй хөдөлмөрлөсний эцэст 300 га газарт суулгах 250 000 суулгац ургуулж авчээ.

Өмнөговь аймагт хамаатнууд нийлж заг модны 250 мянган суулгац ургуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0