Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Он гарсаар түймрийн улмаас ой, хээрийн нэг сая га талбай шатжээ
3 жил өмнө   527
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган, Сэлэнгэ аймгийн 5 сумд гарсан ой, хээрийн түймрийн унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Булган аймгийн Бугад, Хутаг-өндөр сумд 136, Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Цагаан нуур сумд 167 иргэн түймэр унтраахаар ажиллаж буй. Одоогийн байдлаар Түшиг, Бугад сумд гарсан түймрийг цурамд оруулсан бөгөөд урьдчилсан байдлаар нийт 851 га талбай шатжээ.
Энэ оны байдлаар ой, хээрийн 67 түймэр гарсан.  Үүний улмаас ойн 1500 га, хээрийн нэг сая га талбай шатжээ. Гал түймрийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшин мэдээллээ. Мөн хуурайшилттай, салхитай байгаа энэ үед ил задгай гал түлэхгүй, тамхины ишээ хаяхгүй байхыг анхаарууллаа.
Он гарсаар түймрийн улмаас ой, хээрийн нэг сая га талбай шатжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0