Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-23-нд болж байна. Тэмцээнд 48 орны баг тамирчид хуран чуулсан бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр ахмадын 70-аас дээш насны ангилалын 59 кг-ын жинд Орхон аймгийн тамирчин Ш.Пэрэнлэй алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр цээжнээс 75 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болсон байна. Ш.Пэрэнлэй нь ийнхүү дэлхийн хошой аварга болж буй бөгөөд өнгөрсөн жилийн тус тэмцээнд түрүүлж байв.
Ахмад тамирчин Ш.Пэрэнлэй дэлхийн хошой аварга боллоо |