Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээллийг багтаасан “BAIGALI“ аппликейшнг хэрэглээнд нэвтрүүлжээ
3 жил өмнө   330
“BAIGALI“ аппликейшнаар дамжуулан Монгол орны ховор, нэн ховордсон амьтан, ургамлын зүйл бүрээр хайлт хийж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой боллоо. 
тус аппликейшн нь Монгол хэл дээр системчлэгдсэн төдийгүй хүн бүр үнэ төлбөргүй утсандаа татаж, ашиглах боломжийг бүрдүүлсэн байна. Энд биологийн олон янз байдлын 3000 орчим зүйлийн амьтан, ургамлын мэдээллийг багтаажээ. 
Мөн хэрэглэгч бүр байгаль, ургамал, амьтны зураг, ажиглалт, газар зүйн байршил, цаг хугацаа зэргийг хамт илгээж, нэмэлт мэдээлэл байршуулах боломжтой.
“BAIGALI“ аппликейшнаар дамжуулан Монгол оронд ургадаг олон төрөл зүйлийн амьтан, ургамлын мэдээллийг нэг төвлөрсөн системээс авч болохоос гадны нэмэлт мэдээлэл байршуулж, баяжуулах боломжтой юм байна. 
Гадаад, дотоодын жуулчид аялах чиглэлээ шийдэхээсээ өмнө зөвхөн санал болгож буй үйлчилгээний талаар төдийгүй байгалийн тухай мэдээлэл авахын тулд интернэтийг түгээмэл ашигладаг. Тиймээс Монгол улсын биологийн олон янз байдлыг илэрхийлэх “BAIGALI“ аппликейшныг аялал жуулчлалын салбарын маркетингийн чухал хэрэгсэл болгох цаашлаад хүн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна. 
Түүгээр ч зогсохгүй гадаадын жуулчид өөрсдийн нүдээр үзсэн байгалиа хамгаалахад хөрөнгө оруулалт хийдэг эдийн засгийн үр ашигтай талбар болно гэдэгт итгэлтэй байна. Үүгээр “BAIGALI“ АПП нь биологийн олон янз байдлыг хамгаалахад зориулж хөрөнгө босгох хэрэгсэл болж, төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа газарт тусламж болох юм.   
3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээллийг багтаасан “BAIGALI“ аппликейшнг хэрэглээнд нэвтрүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0