Төв аймаг, Мөнгөнморьт сумд энэ сарын 25-нд ОХУ-аас ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлага 19:11 цагт ОБЕГ-т иржээ.
ОБЕГ-ынхан “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас Улсын хил давж орж ирсэн ойн түймрийг агаараас тандах, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр 05.26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 05.27-ны өдрийн 13:00 цаг хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн байна.
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.27-ны өдрийн 13:34 цагт түймрийн голомтоос Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, мөн өдрийн 14:32 цагт ангийн байрлалд газардсан. Түймрийг 05.27-ны өдрийн 18:16 цагт цурамд оруулж, 05.29-ны өдрийн 21:37 цагт бүрэн унтрааж, Хилийн цэргийн 303 дугаар ангийн Минжийн заставын сургалтын орлогчид хүлээлгэн өгсөн. Түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг зөөвөрлөн авчрахаар “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.30-ны өдрийн 07:17 цагт хөөрсөн талаар албаныхан мэдээллээ.
Оросын талаас орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна |
|