Говь-Алтай аймгийн Бугат сумын Дархан багийн “Сухантын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 233 км-т, сумын төвөөс урд зүгт 63 км-т/ өчигдөр 18:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООФХ-ээс мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Говь-Алтай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ |