ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Хустайн нурууны БЦГ-аас 40 толгой тарвага барьж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуут баг, Хайрхан сумын Жарантай багийн нутагт сэргээн нутагшуулахаар тавилаа.
Монгол оронд Алтай, Монгол гэсэн хоёр зүйл тарвага бий. Алтайн тарвага биеэр арай том, үс ноолуур нь өтгөн, сахлаг гоёмсог, дуу нь монгол тарваганаас нарийн шингэн байдаг. Нас бие гүйцсэн тарваганы жин 9.8 кг, биеийн урт нь 63 см, 90-160 мм урт сүүлтэй. Тарвага 10 нас хүртэл төллөх чадвартай, 15-16 жил насалдаг. Усныхаа хэрэгцээг өглөөний шүүдэр, ургамалд хадгалагдах усаар нөхнө. Мөн 42 төрлийн эмийн ургамал түүж идэн, жилийн 160-175 хоног буюу 6 сар орчмыг ичээндээ унтаж өнгөрүүлдэг амьтан аж.
Архангай аймагт 40 толгой тарвагыг нутагшуулахаар тавилаа |
|