Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн Банкны хамтарсан “Монгол Улсад мод тарих ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, байгальд түшиглэсэн шийдлүүдийг санхүүжүүлэх нь” сэдэвт хурал Улаанбаатар хотноо боллоо.
Тус хуралд Монгол Улсын ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, БОАЖЯ-ны Ойн газрын дарга Б.Оюунсанаа, болон холбогдох албаны төлөөлөл оролцов. Хурлын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд цахим, танхим хосолсон хэлбэрээр оролцож, олон улсад хэрэгжиж буй нүүрстөрөгчийн зах зээл, санхүүжилтийн механизм, туршлага, бэрхшээл, боломжууд зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Монгол Улсад мод тарих ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, байгальд түшиглэсэн шийдлүүдийг санхүүжүүлэх нь” сэдэвт хурал боллоо |
|