Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ховд аймгийн зарим сумын нутгаар шөнөдөө нэмэх градуст хүрчээ
2 жил өмнө   1213
Ховд аймгийн Ховд, Чандмань, Мөнххайрхан зэрэг сумын нутгаар энэ сарын 7-нд + градустай хоножээ. Дээрх сумдын нутгаар фён /Халуун нөөлөг салхи/ ажиглагдсан байна. Үүний улмаас агаарын температур огцом дулаардаг аж.
 
Түүнчлэн энэ өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд өдөртөө +5.5 градус, Өвөрхангайн Хархорин, Төгрөг, Арвайхээрт +3 градус хүрч хамгийн дулаан байжээ.
 
Халуун нөөлөг салхи ажиглагдсан талаар Цаг уурч Д.Шагдарсүрэн "Ховд аймгийн Зэрэг сумын нутаг Баатар хайрхны зүүн бэл, Алтан тээлийн талд цаг агаарын эх авах үзэгдэл бий болдог. Энэ нь ховор үзэгдэл. Баруун талаасаа Баатар хайрхныг давж орж ирсэн хүйтэн агаар доош уруудахдаа огцом халж, өвөл агаарын температур -20...30 градус байх үед гэнэт дулаарч +18...20 градус болж байсан тохиолдол бий. Үүнийг фён буюу халуун нөөлөг салхины үзэгдэл гэдэг" хэмээн тайлбарлалаа.
 
 
 
 
Ховд аймгийн зарим сумын нутгаар шөнөдөө нэмэх градуст хүрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0