Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Цахим шилжилт, контент сурталчилгааны чиглэлээр “iTrip” ХХК-тай хамтран ажиллана
2 жил өмнө   392
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар энэ оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласан.
"Хөвсгөлд зочлох жил"-ийн нээлт Хөвсгөл нуурын эрэг дэх Тойлогт жуулчны баазад болж, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг дарга Ш.Идэрбаясгалан, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, аялал жуулчлалын салбарын төлөөлөл, орон нутгийн удирдлагууд оролцсон байна.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн ЗДТГ болон Аялал жуулчлалын салбарын технологийн түүчээлэгч “iTrip” ХХК хамтран ажиллахсанамж бичиг байгуулжээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд хөвсгөл нутгийн аялал жуулчлалын технологи цахим шилжилт, контент сурталчилгаа, дотоодын аялал жуулчлалын хүрээнд хамтран ажиллах аж.
 
Цахим шилжилт, контент сурталчилгааны чиглэлээр “iTrip” ХХК-тай хамтран ажиллана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0