“Ази, Номхон далайн агаарын бохирдлын эсрэг өндөр хэмжээний уулзалт” Улаанбаатар хотод 3 дугаар сарын 2-3-ны өдөр зохиогдох гэж байна. Тус уулзалтыг угтан 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Green Generation хүүхдийн чуулга уулзалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн зөн Монгол ОУБ, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын Скаутын холбоо, Гүүд Нэйборс Монгол ОУТББ, Монголын сурагчдын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад хүүхэд, залуус дор бүрнээ хэрхэн хувь нэмэр оруулж болох талаар шинэ санааг нийтэд сурталчлан, хэрэгжүүлэхэд сэдэлжүүлэх зорилгоор “Агаарын бохирдлыг бууруулахад хүүхэд, залуусын оролцоо” сэдэвт дүрс бичлэгийн уралдааныг зарлажээ.
Хамрах хүрээ:
Ерөнхий боловсролын сургуулийн 13-18 насны сурагчид.
Зохион байгуулагч:
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Дэлхийн Зөн Монгол, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Гүүд Нэйборс Монгол, Монголын Сурагчдын Холбоо ТББ, Монголын Скаутын Холбоо.
Бүтээлд тавигдах агуулгын шаардлага;
● Агаарын бохирдол нь байгаль орчин, хүн, мал амьтанд хэрхэн нөлөөлж байгаа талаарх утга санаа, зохиол агуулсан байх;
● Хүмүүс дор бүрнээ агаарын бохирдлыг хэрхэн бууруулах арга хэмжээ авч болох талаарх утга санаа, зохиол агуулсан байх;
● Дүрс бичлэгийн үргэлжлэх хугацаа 90-120 секунд байна.
Бүтээлд тавигдах техникийн шаардлага:
● Дүрс бичлэгийн хэмжээ 720p (1280х720px) болон түүнээс дээш хэмжээтэй байх ба 16:9 харьцаатай (aspect ratio) хэвтээ байрлалаар бичигдсэн байна;
● Дүрс бичлэгийн хэлбэр (format) нь зөвхөн MP4., MOV., WMV., AVI., байна;
● Дүрс бичлэгийг илгээхдээ оролцогч өөрийн google drive дээр байршуулан хандах линкийг илгээнэ.
Бүтээл хүлээн авах, шалгаруулах хугацаа:
2023 оны 02 дугaaр сарын 06-ны өдрөөс - 02 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 цаг хүртэл хандах линкийг ariunbold@redcross.mn цахим шуудангаар болон флаш дискээр хуулбар хүлээн авна.
Шалгаруулалтыг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үйл ажиллагаанд оролцож буй хүүхдүүдээс бүрдсэн баг хийж 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахад хүүхэд, залуусын оролцоо” хурал дээр шалгарсан 3 бүтээлийг танилцуулна.
Шагнал:
Шилдгээр шалгарсан гурван бүтээлд Монголын Сурагчдын Холбооны шагнал гардуулна.
Агаарын бохирдлыг бууруулахад хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх дүрс бичлэгийн уралдаан зарлалаа |
|