НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /UNESCAP/-ийн хурал 2023 оны 3 дугаар сарын 2,3-ны өдөр Улаанбаатар хотод болох гэж байна. Уг хурлыг угтаж "Ногоон үе - Green generation" чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа ба хот хөдөөгийн 8000 гаруй хүүхдүүд агаарын бохирдлын асуудлаар цахим судалгаанд оролцож, 500 гаруй хүүхдүүд өөрсдийнх нь амьдарч буй газарт агаарын чанарын стандартуудыг судалж, агаарын чанарын хэмжилттэй харьцуулан дүгнэлт гаргажээ.
Чуулганаар эдгээр судалгаа, туршилтыг үндэслэн хүүхдүүд агаарын бохирдол тэдний амьдралд нөлөөлж буй нөлөө, агаарын бохирдлын эсрэг оруулах өөрсдийн хувь нэмэр, тэдгээрт нь шаардлагатай дэмжлэгийн талаар шийдвэр гаргагчидтай зөвлөлдөж, агаар орчны бохирдлоос хамтдаа сэргийлэх УРИАЛГА гаргав.
Хүүхдийн чуулга уулзалтад 50 хүүхэд танхимаар, 250 хүүхэд цахимаар оролцсон ба хүүхдийн дуу хоолойг сонсох кампанит ажлыг Дэлхийн Зөн Монгол ОУБ, Гүүд Нэйборс ТББ, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Монголын Хүүхдийн Зөвлөл ТББ, Монголын Скаутын холбоо зэрэг хүүхдийн төлөө байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
“Ногоон үе-Green generation” чуулганд 8000 гаруй хүүхдийн санал, дүгнэлтийг нэгтгэж агаар, орчны бохирдлоос хамтдаа сэргийлэх уриалга гаргав |