Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Долдугаар сарын 27-нд энэ зууны хамгийн урт бүтэн сар хиртэлт болно
6 жил өмнө   1145

Энэ зууны хамгийн урт үргэлжлэх бүтэн сар хиртэлт удахгүй тохиохыг NASA мэдээлжээ. Долдугаар сарын 27-нд Өмнөд Америкийн зарим хэсэг, Африкийн ихэнх хэсэг, Ойрх Дорнод, Төв Азид бүтэн харагдах энэ үзэгдлийн үргэлжлэх хугацаа 1 цаг 43 минут байх гэнэ. Энэ удаагийн сар хиртэлтийн эхлэхээс дуусах хүртэл хугацаа нийтдээ 3 цаг 55 минут байх гэнэ. Энэ хугацаа нь (бүрэн бус хиртэлт) ч 2011-2020 оны хоорондын сар хиртэлтүүдээс хамгийн урт нь байх юм. Нар, сар, дэлхий гурав нэг шугам дээр төгс зэрэгцэж, дэлхийн сүүдэр сарыг нөмрөх үзэгдлийг сар хиртэлт гэдэг. Сар хиртэлтээс хоёр долоо хоногийн урд, хойно нар хиртэлт заавал тохиолддог. Тиймээс энэ зуны долдугаар сарын 12, наймдугаар сарын 11-нд нар хагас хиртэх бөгөөд хиртэлт Австралиас бүрэн, Европ, Азиас хэсэгчлэн харагдах аж.

 

А.ЦЭЛМЭН

Долдугаар сарын 27-нд энэ зууны хамгийн урт бүтэн сар хиртэлт болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0