Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Өнөөдөр нүүрсний салбарын оны шилдгүүд тодорно
6 жил өмнө   675
Өнөөдөр Шангри-Ла зочид буудалд "Coal Mongolia-2018" чуулганы хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээ болох юм. Энэ үеэр нүүрсний салбарын оны шилдгүүдийг  зарлаж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон албаны бусад төлөөллүүд шилдгүүдийн шагналыг гардуулах ажээ.
 
Энэ өдөр нүүрсний салбарын шилдгийн шилдэг "Гран при" компани, Шилдэг гэрээт олборлолтын компани, Шилдэг техник, технологи нийлүүлэгч, Шилдэг нүүрс тээврийн компани, Шилдэг инженерийг тус тус тодорно.
 
Дашрамд дурдахад, Монгол нүүрс ассоциацийн дэргэд "Coal Mongolia-2018" чуулганы нэрэмжит, нүүрсний салбарын оны шилдгүүдийг шалгаруулах хараат бус экспертүүдийн зөвлөл байгуулагджээ.
 
 
Ц.ОРГИЛ
Өнөөдөр нүүрсний салбарын оны шилдгүүд тодорно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0