Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Манлайлагчдын урамшууллыг нэмэгдүүлжээ
4 жил өмнө   533
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  бүтцийн нэгжүүдийнхээ   ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хоёрдугаар улирлын ажлыг  дүгнэлээ.  Үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийг  Засвар механикийн заводын хамт олон манлайлсан бол хоёрдугаар хэсгийг   Чанарын хяналтын хэлтэс,  гуравдугаар хэсгийг   Засвар угсралтын цех тэргүүлжээ. Харин нийгмийн цехүүдийг   Спорт ордны хамт олон манлайлав.
 
     Саяхан шинэчилсэн ХАБЭА-н  журмаар ХАБЭА-н үйл ажиллагаанд амжилттай оролцож,  тэргүүлсэн  хамт олны урамшууллыг нэмэгдүүлсэн байна. Нэгдүгээр хэсэгт тэргүүлсэн хамт олонд таван сая төгрөгийн урамшуулал олгодог байсныг  зургаан сая төгрөг, хоёрдугаар хэсэгт тэргүүлэгчийн урамшууллыг хоёр сая төгрөгөөр нэмж,  таван сая төгрөг, гуравдугаар хэсэгт тэргүүлэгчийн  урамшууллыг  1,5 саяар нэмэгдүүлэн  гурван сая, дөрөвдүгээр хэсэгт тэргүүлэгчийн урамшууллыг нэг сая төгрөгөөр нэмэгдүүлэн 1,5 сая төгрөг болгосон байна.
 
     Түүнчлэн улирал тутамд  “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад анх удаа бичигдсэн 27 ажилтанг шалгаруулдаг  байсан бол шинэчилсэн журмаар  65 болгон нэмжээ.   Энэ нь үйлдвэрийн захиргаанаас ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ажилчдын оролцоо, манлайллыг дээшлүүлэхэд  ихээхэн  анхаарч буйн илрэл юм.  “Аюулгүй ажиллагч”-аар анх удаа шалгарсан ажилчдад  өнөөдөр бүтцийн нэгжүүдийн удирдлагуудаар дамжуулан бэлэг дурсгал олгов. Мөн энэхүү жагсаалтад хоёр дахь удаагаа  14 ажилтан шалгарав.  ХАБЭА-н хэлтсээс  эдгээр 14 ажилтан  болон  тэргүүлэгч дөрвөн цехийн удирдлагыг  оройн зоогт урьж, халуун дотно яриа өрнүүллээ.
 
Эрдэнэт үйлдвэр таван жил тутамд ХАБЭА-н журмаа шинэчлэн боловсруулдаг юм.
Манлайлагчдын урамшууллыг нэмэгдүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0