Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Багануур” ХК өнөөдрийг хүртэл 222,6 га талбайд техникийн, 190,5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлээ
4 жил өмнө   680
Уул уурхайн компаниуд олборлолт хийсэн талбайдаа нөхөн сэргээлт хийж, байгалийн унаган төрхөнд нь ойртуулж, өвс ургамал ургадаг болгоно гэдэг нийгмийн өмнө хүлээх хариуцлагын хамгийн чухал үзүүлэлт. “Багануур” ХК-ийн хувьд 1999 оноос нөхөн сэргээлт хийж эхэлсэн.  Өдгөө 222,6 га талбайд техникийн, 190,5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж 100 га талбайг цаашид өөрөө нөхөн сэргэх боломжтой гэж үзэн, орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгсөн, нөхөн сэргээлтийн тэргүүн туршлагатай компани  юм.
 
2021 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс хамааран дотооддоо нөхөн сэргээлт хийхгүй ч дүүргийн нутаг дэвсгэрт 0.5 га талбайд мод бут тариалж, 2020 онд эхлүүлсэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нуур орчим, Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт дүйцүүлэн хамгаалалт хийх ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 
Эх сурвалж:erdenesmongol.mn
Багануур” ХК өнөөдрийг хүртэл 222,6 га талбайд техникийн, 190,5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0