“Шивээ-Овоо” хувьцаат компанийн зүгээс Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын эрүүл мэндийн төвтэй хамтран 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийг хүртэл коронавирус цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг шуурхай зохион байгуулж, нийт 590 ажилтныг вакцинд хамрууллаа.
Дархлаажуулалтад байгууллагын үндсэн ажилтнууд болон туслан гүйцэтгэгч, гэрээт байгууллагын ажилтнууд идэвхитэй оролцлоо.
Вакцины хоёр дахь тунг хийлгэж дархлаа бүрэн тогтох хүртэл халдвар хамгааллын дэглэмээ баримтлах талаар заавар зөвлөгөөг энэ үеэр мэргэжлийн хүмүүс өгсөн юм. Дархлаажуулалтын зохион байгуулалтыг хийхдээ мэргэжлийн хяналтын болон холбогдох бусад байгууллагын заавар зөвлөмжийг чанд баримталж ажиллажээ. “Шивээ Овоо” ХК нь төвийн бүсийн эрчим хүчний системийн нүүрсний хэрэглээний 30 орчим хувийг хангадаг стратегийн чухал ач холбогдолтой уурхай юм.
“ШИВЭЭ-ОВОО” ХК-ийн ажилтнууд вакцинд хамрагдлаа |
|