“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани болох “Багануур” ХК нөхөн сэргээлт хийж эхлээд 21 жилийн хугацаанд нийт 192,5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийн 100 га талбайг орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн байна. Жилд дунджаар 10 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, 2000-3000 ширхэг мод бут сөөг тариалдаг.
2021 онд төлөвлөгөөний дагуу өнгөрсөн жил эхлүүлсэн орон нутгийн тусгай хамгаалалттай газар болох Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Аварга тосон”, Төв аймгийн Баяндэлгэр сумын “Гүн галуутай” нуур орчимд дүйцүүлэн хамгаалалт хийх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Мөн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 0,5 га талбайд нарсан төгөл байгуулж 1200 ширхэг нарс, дүүргийн Наран хороололд 500 ширхэг, хэсэг нэгжүүдийн гадна талбайд 500 ширхэг, Хэрлэн голын эрэг дагуу 100 ширхэг нийт 2300 ширхэг мод бут тариалахаар төлөвлөж ажлаа эхэллээ.
“Багануур” ХК энэ оны нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүллээ |
|