Энэ сарын 22-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнуудад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс цахим сургалт зохион байгууллаа.
2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэс Монгол” ХХК АТГ-т авлигын эсрэг сургалт зохион байгуулах хүсэлтийг тавьсны дагуу энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм. Сургалтаар “Авлигын хор хөнөөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр АТГ-ын ажилтан, комиссар Б.Тэрбиш, Монгол Улсын Эрүүгийн хуульд авлигын гэмт хэргийг хуульчилсан байдал сэдвээр АТГ-ын ажилтан, комиссар Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө.
АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс цахим сургалт зохион байгууллаа |