Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК гурван сая мод тарина
3 жил өмнө   1944
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах зорилгоор 2030 он хүртэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж буй. Уг хөдөлгөөнд уул уурхайн салбарынхан манлайлан оролцож байгаа билээ. Тэдний зүгээс нийт 120 сая мод тарихаа илэрхийлээд буй бөгөөд үүнээс “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 3 сая мод тарихаа амлажээ.
 
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9.2 сая ширхэг тарьц, суулгацын нөөцтэй байна. “Тэрбум мод” зорилтдоо хүрэхийн тулд тарьц, суулгацын хэмжээг одоогийнхоос 9-10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Ташрамд дурдахад, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь цөлжилтөд өртөөд байгаа бөгөөд үүний 23 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртжээ. Тиймээс цөлжилтийг бууруулж, ойн сан бүхий газар нутгийн хэмжээг тэлэх нь нэн чухал ач холбогдолтой талаар мэргэжилтнүүд санал нэгдэж буй юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК гурван сая мод тарина
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0