Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт сүүлийн 2 долоо хоногт өмнөх долоо хоногуудынхтай харьцуулахад нэмэгдсэнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлэв.
Тухайлбал, энэ сарын 4-10-нд авто замаар 1224, төмөр замаар 654 чингэлэг оны эхнээс 806.7 мян.тн нүүрс, авто замаар 152, төмөр замаар 329 чингэлэг буюу оны эхнээс 124.5 мян.тн зэсийн баяжмал, төмөр замаар 1086 чингэлэг буюу оны эхнээс 165.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Төв банк оны эхнээс 1,663.0 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувиар нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны байдлаар 155,544 тн шатахууны нөөц байгаагаас А-80 автобензин 9,822 тн, АИ-92 автобензин 32,873 тн, ДТ 101,793 тн байна. Энэ нь АИ-92 /95,98/ автобензиний 33, А-80 автобензиний 59, ДТ-ний 37 хоногийн, Улаанбаатар хотод 78,626 тн буюу АИ-92 автобензиний 26, ДТ-ний 45 хоногийн нөөцтэй гэсэн үг аж.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт сүүлийн 2 долоо хоногт нэмэгджээ |
|