Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Оюутолгойн 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг баталсан. Тус сум нь орчин үеийн бүх асуудлыг шийдсэн хот болох ажил эхэлж байна.
Гашуунсухайтын боомт дээр шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байгаа. Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт долдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөж байна. Шилжүүлэх ачих терминал гол хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. Авто тээврээр тээвэрлэлтээс дөрөв дахин бага зардлаар төмөр замаар тээвэрлэлтээ хийнэ. Энэхүү тээвэрлэлтийг автомашинд шилжүүлэн ачих, яваандаа нарийн царигийн төмөр зам руу шилжүүлэн ачих терминал болох учиртай.
Түүнчлэн энэ нь авто зам руу шилжүүлэн ачих байгууламж юм. Ингэснийхээ дараа задгай, чингэлэг гэсэн хэлбэрээр тээвэрлэх боломж гарч байна. Өмнөговь аймгийн хөгжлийн зөвлөлийг байгуулах үүрэг даалгаврыг өгсөн. Боомтуудын үйл ажиллагаа хэвийн болсноор нүүрсний гарц нэмэгдэж байгаа. Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд боомтуудаар гарч байгаа нүүрсний машины тоо 760-д хүрээд байна.
Гашуунсухайт боомтоор гарч байгаа нүүрсний машин тоо 460 орчим байна. БНХАУ-ын талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд коронавируст халдварын тохиолдлын тоо бүртгэгдэхгүй долоо хоног болох тусам нүүрсний машины тоог 30-аар нэмэгдүүлэхээр тохирсон" гэж мэдээлэв.
Г.Ёндон: Оюутолгойн 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд сумыг хөгжүүлнэ |
|