Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
7 жил өмнө   769

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Лангтриг өчигдөр хүлээн авч уулзаж, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов.

Д.Цогтбаатар сайд Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл боловсрол зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэж, манай улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд австралийн тал үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.

Талууд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг эрчимжүүлэх, ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, ажил хэргийн түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах аж. Мөн уул уурхайн салбарын хамтын ажиллагаа болон худалдаа, тээврийн асуудлаар туршлага солилцох, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн ажиллахаар ярилцав.

 

Ц.ОРГИЛ

 

 

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0