Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
АНУ-аас Монгол Улсын батлан хамгаалах салбарт тусламж үзүүлэхээр болжээ
6 жил өмнө   731

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Энэтхэг-Номхон далайн бүсийн улс орнуудын батлан хамгаалах чадварыг сайжруулахын тулд $300 сая орчмын тусламж үзүүлэх болсноо зарлажээ.

Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Хидер Науэрт “Бүс нутгийн орнуудын аюулгүй байдлын хэлхээ холбоог сайжруулахад $290.5 саяыг зарцуулна. Тусламж авах орнуудад Бангладеш, Индонез, Монгол, Балба, Номхон далайн арал улсууд, Филиппин, Шри Ланка, Вьетнам багтаж байна” гэж мэдээлсэн байна.

Бямба гарагт Сингапурт хэвлэлийн хурал дээр үг хэлэхдээ Помпео “Өмнөд Хятадын тэнгист өсөн нэмэгдэж байгаа Хятадын милитаризм”-д санаа зовж байгаагаа илэрхийлээд энэ бүс нутагт олон улсын дэг журам тогтоохын чухлыг онцолжээ.

Тэр бас Трампын засаг захиргаа өмнөх ерөнхийлөгч нарийн засаглалаас тэнцвэртэй бус гадаад худалдааны харилцааг өвлөж авсныг тайлбарлаад үүнд Хятадтай хийдэг алдагдалтай худалдааг онцолсон байна.

Нэг үгээр хэлбэл АНУ нь Хятадтай хийдэг гадаад худалдаагаа тэнцвэртэй болгохыг зорихын хажуугаар Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын цэрэг зэвсгийн нөлөөг хязгаарлах бодлого баримталж байгааг Помпео батлан ярьжээ.

Дээр дурдсан батлан хамгаалах салбарын тусламж нь энэ бүс нутагт Хятадтай өрсөлдөх бодлогынх нь нэг хэсэг юм байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр АНУ-ын конгресс Хятадын нөлөөг хязгаарлахын тулд Энэтхэгтэй батлан хамгаалах чиглэлд харилцаагаа өргөжүүлэх хуулийг хэлэлцээд дэмжсэн юм.

Энэ хуулинд бас Номхон далайн бүс нутагт АНУ, Энэтхэг, Япон, Австрали гэсэн дөрвөлийн яриа хэлэлцээрийг идэвхжүүлэхийг заасан байна.

Персийн булан, Энэтхэгийн далай, Номхон далайн баруун хэсэгт Энэтхэгтэй хамтарсан цэргийн сургуулилалтын тоог нэмэгдүүлэх талаар тусгаснаас гадна Пакистанд үзүүлэх цэрэг, зэвсгийн тусламжийг 2017-2018 оны $350 саяас 2019 онд $150 сая болгон бууруулахаар тусгажээ.

 

 

 

Эх сурвалж: Dawn.Com

 

 

 

 

АНУ-аас Монгол Улсын батлан хамгаалах салбарт тусламж үзүүлэхээр болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0