Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монгол, Хятад хоёр улсын автотээврийн салбарын ээлжит уулзалт болов
6 жил өмнө   663

Монгол Улсын Засгийн Газар болон БНХАУ-ын Засгийн Газар хоорондын автотээврийн хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэх яамд хоорондын протоколын хэрэгжилтийг хангуулах 32 дахь уулзалт өнгөрсөн долоо хоногт Увс аймагт зохион байгуулагдлаа.

Уулзалтад БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Зам харилцаа, тээврийн танхимын орлогч дарга Юн Вэн Жин тэргүүтэй төлөөлөгчид, Монгол талаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дэд захирал Х.Баярхүү тэргүүтэй нийт 20 гаруй төлөөллүүд оролцож хилийн боомтуудад тулгамдаж буй асуудал болон хэрэгжүүлж эхлэх асуудлуудаа харилцан тохиролцлоо.

Тухайлбал, тээврийн маршрут, зорчигчдын ачаа болон үнэ тарифын асуудал, УАЗ 469 автомашинаар тээвэрлэлтийн асуудлаас гадна Монголын талаас улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн хэрэгслээр зорчиж буй зорчигчдыг тусгай зурвасаар хил нэвтрүүлэх санал тавьсныг Хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн Ганцмод-Гашуунсухайт боомтоор стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэхэд анхаарч, тээврийг зөв оновчтойгоор зохион байгуулж хамтран ажиллах талаар санал нэгдэв.

 

Ц.ОРГИЛ

Монгол, Хятад хоёр улсын автотээврийн салбарын ээлжит уулзалт болов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0