Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Зүүн хойд Азийн төмөр замуудын нийгэмлэг байгуулах санал гаргалаа
6 жил өмнө   953

Солонгос улс Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдсөний ойн өдөр тохиож байгааг тохиолдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ сарын 15-ны өдөр Сөүл хотноо ард иргэддээ хандаж үг хэллээ. Тэрээр энд хэлсэн үгэндээ 7 орныг нэгтгэсэн Зүүн Хойд Азийн төмөр замын нийгэмлэг байгуулахыг санал болгосныг олон улсын хэвлэлүүд онцлон дамжуулсан байна. Ерөнхийлөгч Мун Жэ Ин хоёр Солонгос, АНУ болон бүс нутгийн өөр 4 орныг нэгтгэх энэ нийгэмлэг нь Зүүн Хойд Азид  эрчим хүчний болон эдийн засгийн блоктой боломжийг бүрдүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.

Бусад 4 орныг Ерөнхийлөгч Мун Жэ Ин нэрлээгүй ч Өмнөд Солонгосын Ионхап агентлаг Хятад, Орос, Монгол, Япон улсуудыг багтаасан байх гэж таамаглаж байгаа юм. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Мун Жэ Ин хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай онцгойлон хөндөж ярьсан байна. Тэрээр, БНАСАУ цөмийн зэвсгээсээ бүрэн ангижравал хоёр Солонгос эдийн засгийн хувьд бүрэн хамтран ажиллах боломж бүрдэхийг онцлон тэмдэглэсэн  байна. Солонгосын хойгийн хурцадмал байдал намжиж, энх тайван тогтвол хилийн  Кёнгидо болон Канводно  мужид эдийн засгийн  тусгай  бүс  байгуулах болно хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь ажлын байрыг олноор нь нэмэгдүүлж бүс нутгийн хөгжилт  түлхэц өгөхийн дээр  жижиг  дунд  бизнес эрхлэгчдэд  боломж олгоно гэж үзэж  байгаагаа  илэрхийлсэн.

Түүнчлэн төрийн бодлогын төвийн мэдээллээс иш татан хоёр Солонгосын  эдийн засгийн хамтын  ажиллагаанаас ирэх 30 жилд хамгийн багадаа 170 их наяд  вон буюу 1,5 их наяд  ам.долларын ашиг хүртэх  боломжтойг сануулсан. Гэхдээ  бүх талын  хамтын  ажиллагаанаас хүртэх  ашиг үүнээс ч их байхыг тэмдэглэн хэсэн юм. Мөн  Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ оны эцэс гэхэд хоёр Солонгосын автын болон төмөр замыг холбож  дуусгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Хоёр Солонгос  өнгөрсөн  6 дугаар сард төмөр  замын 2 хэсэгт  шинэтгэлийн ажил хийх төслийн ажлын хэсгийг байгуулахаар тохиролцсон юм. БНСУ нь Олон улсын төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүнээр саяхан элссэн. Энэ нь төмөр замаа Умард  Солонгосоор  дайруулан Транссибирьтэй холбох  боломж олгож  байгаа юм. Хоёр Солонгосын  төмөр замуудыг анх 2003 онд нэгтгэсэн. Гэвч Өмнөд  Солонгосын засаг солигдож, Пхеньян ч цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээ хөгжүүлэх болсноос хойш энэ төсөл царцаад байсан. Энэ оны 4 дүгээр  сард  Мун Жэ  Ин, Ким Жон Ун нарын анхны  дээд уулзалтаар 2 улс  төмөр  замын  харилцааг сэргээх тохиролцоонд хүрсэн юм.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Зүүн хойд Азийн төмөр замуудын нийгэмлэг байгуулах санал гаргалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0